2023.04.21

О.Цогтгэрэл: Органик гэдгийг яаж баталгаажуулах вэ

УИХ-ын чуулганы /2023,04,21/-ны хуралдаанаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Энэ хууль дээр ямар зарчмын өөрчлөлт, дэвшил орсон бэ. Хуулиас энэ талын зүйл харагдахгүй байна. Манай улсад байгаа бүтээгдэхүүний 1 хувь органик гэж байна. Яг үнэндээ ийм хувь хэмжээнд хүрэхгүй. Органик гэдгийг яаж баталгаажуулах вэ. Үүнийг яг баталгаажуулдаг ОУ-ын байгууллага байхгүй шиг санаад байна. ХАА-н сайд журам батлаад, энэ органик бүтээгдэхүүн гэхээр хүлээн зөвшөөрөх үү. Үүнд ямар гарц байна. Лаборатори байх ёстой. Цогцоороо зүйл байхгүй учраас өмнөх хууль хэрэгжиж чадахгүй яваад байна.

Хөнгөлөлт, урамшууллын талаар энд байна. Уг нь үр дүнтэй нь холбож, урамшуулал, хөнгөлөлт ярих нь зөв шийдэл. Бүтээгдэхүүн байхгүй гажуудал болсон ийм заалт оруулж болохгүй. Долоодугаар сарын 01-ээс хэрэгжинэ гэж байна, гэхдээ төсөв өртөг нь яаж орох нь тодорхойгүй байна. Өмнөх хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, засаад явмаар харагдаж байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn