Ховд аймаг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжлөө тодорхойлно
2023.02.08

Ховд аймаг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжлөө тодорхойлно

Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяныг аймгуудад үе шаттайгаар зохион байгуулж байна.

2023 оны эхний аймаг буюу баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт өнөөдөр аяны нээлт боллоо. 2022 онд Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Хөвсгөл аймгуудад энэ аяныг зохион байгуулж байсан юм.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 15 байгууллагын 55 хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймагт ажиллаж байна. Ховд аймгийн засаг даргын тамгын газартай хамтран тус аймагт тулгамдсан 8 асуудлыг тодорхойлж энэ хүрээндээ  эрдэм шинжилгээний хурал, старт ап сургалт, үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Ховд аймгийн тухайд

  • Агаарын бохирдлыг бууруулах технологи, шийдэл, арга зам
  • Хог хаягдлыг дахин боловсруулах технологи, дэвшилтэд арга зам
  • Газар тариалангийн дэвшилтэт технологи, үр тарианы чанар, шинэ төрлийн ургамлыг нутагшуулах
  • Мал аж ахуйн үүлдэр угсааг сайжруулах, өвчлөлийг бууруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх технологи
  • Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн технологи, түүний цэвэрлэх байгууламжийн шийдэл
  • Тэрбум мод төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг оновчтой шийдэх арга зам
  • Үйлдвэр технологийн паркийн технологи дамжуулах төв байгуулах
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологи дамжуулах төв зэрэг асуудалд анхаарал хандуулж шинжлэх ухаанч шийдлийг хайж байгаа юм.