Ерөнхийлөгч газар хөдлөлтийн асуудалд анхаарал хандуулав
2010.01.25

Ерөнхийлөгч газар хөдлөлтийн асуудалд анхаарал хандуулав

“Хүчтэй газар хөдлөлт, түүнээс үүдэх эрсдлийг бууруулах чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх тухай танилцуулга-”ыг ШУА-ийн харьяа Одон орон, Геофизикийн судалгааны төвийн газар хөдлөл судлалын секторын эрхлэгч М.Өлзийбат, “Барилга байгууламжийн газар хөдлөлтийн эрсдлийн талаархи танилцуулга”-ыг Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, “Болзошгүй газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдал”- ын танилцуулгыг ОБЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ц. Амгаланбаяр нар тус тус хийлээ.

Ерөнхийлөгч болзошгүй гамшигийн эрсдэлийг багасгахад шинжлэх ухааны ололтод тулгуурласан судалгаа мэдээлэл, гамшиг тохиолдсон үед хэрэгжүүлэх урьдчилан сайтар бодож төлөвлөсөн төлөвлөгөө,төрийн байгууллагуудын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт юу юунаас ч чухлыг дурьдаад уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэн, зөвлөмж гаргах шаардлагатай гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.

Түүнчлэн жил бүрийн нэгдүгээр сарын 22-ны өдрийг Монгол улсын Ерөнхийлөгч , УИХ-ын дарга, Ерөнхий сайд оролцсон Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн хуралдаанаар улс оронд учирч болох аливаа аюул занал, гамшигийн бодит байдал,түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд төрөөс хийж буй ажлуудыг хэлэлцдэг өдөр байхаар тогтох саналыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс гаргасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.