Томоохон худалдааны төвүүд цэвэрлэгээнд огт гараагүй
2010.01.19

Томоохон худалдааны төвүүд цэвэрлэгээнд огт гараагүй

Энэ нь төвийн зургаан дүүргээс ирүүлсэн тооны нийлбэр аж. Газар дээр нь, иргэдийн цас мөс арилгаж буйтай танилцсан Ч.Бат болон түүний ажилтнууд энэ баримт бол худлаа “давсалсан” тоо, ийм тооны аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцоогүй гэдгийг хэллээ.

Жижиг газрууд, ресторан болоод засварын газруудын хүмүүс идэвхтэй оролцсоноос биш томоохон худалдааны төвүүд цэвэрлэгээнд огт гараагүй байна. Нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан цас мөс цэвэрлэх ажилтай танилцаж ахуйд цайны жижиг газрууд, ресторан болоод засварын газруудын хүмүүс идэвхтэй оролцсоноос биш томоохон худалдааны төвүүд цэвэрлэгээнд огт гараагүй хэмээн шүүмжиллээ. Энэ үеэр эрхээ эдлээд үүргээ ухамсарладаггүй томоохон худалдааны төвүүдийн эздэд хариуцлага тооцож, эргэн тойрныхоо 50 метр газрын цэвэрлэгээнд анхаардаг болгох, эс бөгөөс тусгай зөвшөөрлийг нь олгохгүй байх болон үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох зэрэг арга хэмжээ авдаг болъё гэсэн хариуцлагын асуудал хөндөгдлөө. Тухайлбал, зарим нэг худалдааны төвүүдэд 1000 орчим лангуу түрээслэгч байдаг. Энэ хүмүүс худалдааны төв орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэхэд их хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдахгүй нь ойлгомжтой. Мэдээлэл сонссон Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр “Цас мөс цэвэрлэх ажилд томоохон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож нийт ажилтан, лангуу түрээслэгчдийг нь дайчлан цас, мөс цэвэрлэх ажилд оролцуулах хэрэгтэй гэдгийг дүүргүүдийн удирдлагуудад хатуу санууллаа.

“Цагаан сарын баяр дөхөж байгаа тул  гэр хашаа, байгууллагынхаа орчны цэвэрлэгээг иргэд, байгууллагууд өөрсдөө хиймээр байна. Бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж айл өрх, иргэн, аж ахуйн нэгж болгоныг орчных нь хог, цас мөсийг цэвэрлүүл” гэж холбогдох байгууллагад үүрэг болголоо. Мөн цагаан идээний өргөтгөсөн худалдааг сайтар зохион байгуулах хэрэгтэй. Гэхдээ хүнсний болон эрүүл ахуйн  эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж ажиллахыг анхаарууллаа.

Өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн цэвэрлэгээнд Монголын оюутны холбоо 300 оюутан оролцуулсан бол Нийсэлийн Хөдөлмөрийн газраас тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүст өдрийн ажлынх хөлс болгон 5400 төгрөг өгч, дүүрэг болгонд 50 хүн ажиллуулан халтиргаа арилгах ажилд туслуулжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.