19 аймгийн 198 суманд өвөлжилт хүндрээд байна
2010.01.08

19 аймгийн 198 суманд өвөлжилт хүндрээд байна

Аймгуудын дунджаар цасны хэмжээ тал газраа 10-35 см, уулын бэлдээ 40-50 см, хунгарласан газраа 60-120 см хүрч байдал хүндэрчээ.
Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Говь-Алтай аймгийн хангайн сумд, Завхан аймгийн Ганц, Загастай, Солонгот, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Баянбулагийн зэрэг зам, даваа хаагдсанаас гадна мал бэлчээрлэх боломжгүй болж, өвөлжөө, бууц хөлджээ.

Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Архангай, Ховд, Хөвсгөл, Баян-Өлгий, завхан аймагт нийт 322 гаруй мянган мал хорогдоод байна.
Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь аймагт өвс, тэжээл дууссан, бүх аймаг нөөцийн өвс, тэжээлээс худалдан авах, оторчид хамгийн их байгаа Булган, Төв зэрэг аймаг отрын малчдад үзүүлэх төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд зориулж санхүүжилт хүсээд байгаа тухай ХХААХҮ-н сайд Т.Бадамжунай мэдээллээ.

Тус яам “Шуурхай ажлын штаб” ажиллуулж аймгуудаас цаг үеийн байдлын талаархи мэдээ, мэдээллийг байнга авч байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.