Цагаан сарын баярын амралтын өдрийг тогтлоо
2010.01.21

Цагаан сарын баярын амралтын өдрийг тогтлоо

Монголчуудын үндэсний баярын нэг Цагаан сар удахгүй болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцжээ.

Монгол зурхайн буюу Төгсбуянтын цаг тооны бичгийн тооцоогоор Цагаан сарын баярын хаврын тэргүүн шар бар сарын шинийн нэгэн нь аргын тооллын ирэх сарын 14,15-ны өдрүүдэд тус тус тохиож байна.

Өөрөөр хэлбэл, энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн Бямба гарагт хаврын тэргүүн сарын битүүн, 14-ний өдрийн Ням гарагт болон  15-ны Даваа гараг хоёрт шинийн нэгэн, 16-ны өдрийн Мягмар гарагт шинийн хоёрон таарч байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.