Ховдчуудын бахархал Алтан арслан
Эдүгэгээс хоёр жилийн өмнө Ховд нутгийнхаа шилдэгийн шилдэгүүдийг шалгаруулах Алтан арслан наадмыг анх УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачлан зохион байгуулсан билээ. Тэрээр Ховд аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувьд Алтан арслан-2009 наадмыг урьд жилийнхээс илүү өндөр зохион байгуулттайгаар явуулсан байна. Наадмын хүндтэй зочин нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Дарга, Үндсэн Хуулийн Цэцийн дарга, УИХ-ын гишүүд болон манай бахархал болсон сайчууд байсан юм. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “хоёр жилийн өмнө Алтан арслан цомын эзэн болсон маань УИХ-ын дарга хэмээх эрхэм хариуцлагатай өндөр албан тушаалд хүрэхэд нөлөөлсөн юм болов уу гэж бэлэгшээдэг” ээ хэлсэн бол, Өнөө жилийн Алтан арслангийн эзэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “арслан гэж амьтан урьд нэгэн цагт Монголд тэр дундаа Ховдод амьдарч байсан байх хэмээх хөгжөөсөн юм”. Алтан арслан наадамд Улаанбаатар хотноо амьдарч, ажиллаж буй иргэд, Ховд аймгийн гаралтай улс төр, бизнес, урлаг соёлын салбарын нийтдээ 300 орчим зочид оролцлоо.