Олон улсын парламентын холбооноос УИХ-ын дарга, гишүүд, Тамгын газрын ажилтнуудад мэндчилгээ ирүүлжээ
2009.12.28

Олон улсын парламентын холбооноос УИХ-ын дарга, гишүүд, Тамгын газрын ажилтнуудад мэндчилгээ ирүүлжээ

Тэрбээр баярын мэндчилгээндээ “2009 он дуусч байгаа энэ үед Олон улсын парламентын холбооны Тамгын газрын нийт ажилтнуудын нэрийн өмнөөс болон хувиасаа Танай парламентын гишүүд, Тамгын газрын нийт ажилтнуудад шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, энэ оны турш хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархлаа илэрхийлье.

Шинэ зууны эхний арван жил шувтрах гэж байгаа энэ мөчид дэлхий үргэлж энх тайван, аз жаргалаар дүүрэн байх болтугай хэмээн Женевээс бидний дэвшүүлж буй энэхүү ерөөлийг Та бүхэн дэмжинэ гэдэгт найдаж байна. Саад бэрхшээл олон тулгарах ч бид итгэл найдвараа алдахгүй.

Хүн бүхэнд амьдрахад ээлтэй, ардчилсан дэлхийг буй болгохын төлөө Та бүхэнтэй цаашид ч хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Ирж буй 2010 онд Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.