2009.12.30
Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө
Одоогоос 98 жилийн тэртээ 1911 оны энэ өдөр Монголын ард түмэн Манжийн дарангуйллаас салж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнд босгосон Төрийн тамганы хөшөөнд өнөөдөр 11.40 цагт хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.
Хүндэтгэлийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг дарга болон албаны хүмүүс оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.