2022.12.05
С.Ганбаатар: Нүүрсний хулгайчид Монгол орныг тонон дээрэмдэж байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр улс орныг тонон дээрэмдэж байгаа нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох цаг болсон гэж мэдэгдсэн юм. Ингээд түүний ярианы онцлох агуулгыг хүргэе.
- Монгол оронд нүүрсний хулгай томоор нүүрлэлэлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурав ажлаа хийхгүй байна. Баримт нь байсаар байхад хулгайчдыг өөгшүүлж байна
- Иргэдийн татварын мөнгөөр форм хийлгэж өмсссөн хуулийнхан ажлаа хийхгүй байна. Шүүх, прокурор, тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх газар ажлаа хийхгүй байна.
- АПУ-гийн П.Батсайхан, MCS-ийн Д.Оджаргал, Голомтын Д.Баясгалан тэргүүтэй толгой нүүрсчид Монгол орныг хоосолж, цөлмөн дээрэмдэж байна. Тэд бол нүүрсний хулгайчид гэдгийг би баттай хэлж чадна.
- С.Баярцогтод ял оноох ёстой ч түүнийг нь нүүрсчид худалдаад авчихсан. Энэ бол дээд шүүхийн жишээ. Нүүрсчдийг даврааж, тэд нар нь хуулийнхнийг худалдаж авч байна” гэлээ.