2022.12.02

Х.Болорчулуун: Дээд шүүхэд зөв, шударга хүмүүс гарч ирэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 

Том хэргэм цолтой хүмүүс буруу, зөрүү зүйл хийсэн тохиолдол гардаг. Дээд шүүхийн зөвлөлийн гишүүдээс сайн асууж, тодруулах ёстой. Та бүхэн онолын мэдлэгтэй байх ёстой, сайхан сайхан сургууль төгссөн гэж байна. Гэхдээ хүний шударга байдал удамшиж, өвлөгддөг. Энэ нөхцөл байдал сургууль төгсөөд засагддаг зүйл биш. Иймд дээд шүүхэд зөв, шударга хүмүүс гарч ирэх хэрэгтэй. Хүний хувь заяа, ажил амьдралтай холбоотой зүйлийг ганц удаагийн алхны цохилтоор шийддэг, хариуцлагатай ажил.

Олон жил хөдөө орон нутагт ажилласан өмгөөлөгч хүнийг дэмжиж байна. Харин Нийслэлийн шүүхэд ажиллаж байсан М.Пүрэвсүрэн нэр дэвшигчийг болох, болохгүй ажилд бага нэр холбогдсон байгаасай гэж залбирч байна. Нийслэлийн шүүх дээр олон ажил дамждаг. Мөнгөтэй хүмүүсийн өмнө шүүх нугарч байсан гашуун туршлага их бий. Ийм асуудалд оролцоогүй гэсэн баталгаа байгаа юу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn