2022.10.06
Шүүхийн шинжилгээний албаны үйл ажиллагаатай танилцав
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, Дорноговь аймгийн ЗД О.Батжаргал нар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны үйл ажиллагаатай танилцаж, тус албаны тайлан мэдээг сонслоо.
Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм.
Тус албаны аймгийн төвийн албан хаагч нар нь 10 сумыг хариуцаж, Замын-Үүд сум дахь шинжилгээний хэсгийн албан хаагчид Замын-Үүд, Улаанбадрах, Эрдэнэ, Өргөн сумдыг хариуцан ажиллаж, дуудлага мэдээлэлд явж, хэргийн газрын үзлэг болон бусад ажиллагаанд мэргэжилтнээр оролцож байна.