2022.12.02
Б.Энхбаяр: Энэ шүүгчдийн санал хураалт хэзээ зарлагдаж зохион байгуулсан бэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Улсын дээд шүүхэд нэр дэвшиж байгаа хүмүүсийг ШЕЗ шилж сонгон шалгаруулж, УИХ танилцаж, МУ-ын Ерөнхийлөгч томилдог. УИХ танилцаж байгаа нь ард түмний төлөөллийн дээд байгууллага гэсэн утгаар та бүхний талаар асуултаараа дамжуулж, ард түмэндээ Монгол Улсын шүүх засаглалын оройн дээд ямар хүмүүс томилогдон ажиллах гэж байгааг танилцуулж буй ийм хэлбэр юм. Зүмбэрэлхам даргаас асуулт асууя. Энэ шүүгчдийн санал хураалт хэзээ зарлагдаж зохион байгуулсан бэ. Зарлагдахаас өмнө ШЕЗ-ийн хуульчдаас шилж сонгох шалгалт авдаг ажлыг хариуцдаг аяти хэлтсийн даргыг та өөрчилсөн гэсэн мэдээлэл байна, энэ үнэн үү?
Олон гишүүд энэ нэр дэвшигчдийг голонгуй хандаж байна. Нэр дэвшигчидтэй холбоотой шүүх засаглалд хөндлөнгөөс оролцохгүй гэж асуулт асуух хүсэлт байгаагүй. Гэхдээ гишүүдийн асуултад хариулж буй байдлаас тодруулж хоёр асуултыг нэр дэвшигч Д.Ганболдоос асууя.
Та түрүүнд 22 ном бичсэн гэж хариуллаа. Миний хувьд Чимид, Нарангэрэл багш ч 20 ном бичээгүй байх. Харин таны номыг сайн мэдэхгүй байна. Нэрлэж өгөөч. Бас гишүүдийн асуултад хариулж байгааг харахад маш их уянгын халилтай ярьж байна, шүүгч хүнд сэтгэл хөдлөл, халил байх ёсгүй. Онолын их суурьтай гэж байна. Онолын асуулт асууя. Эрүүгийн хэрэг дээр, хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит үнэнийг тогтоох гэсэн онолын 2 ялгаатай онолын ойлголт байдаг. Манай эрүүгийн хууль дээр энэ хоёр онолын алыг нь илүү нутагшуулсан бэ. Энэ ойлголт ямар ялгаатай вэ.
Түүний асуултад Улсын дээд шүүхэд нэр дэвшигч Б.Ганболд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn