С.Одонтуяа: Болж бүтэж байгаа юм энэ улс оронд байгаа эсэхэд эргэлзэж байна
2022.12.01

С.Одонтуяа: Болж бүтэж байгаа юм энэ улс оронд байгаа эсэхэд эргэлзэж байна

Асуудлууд ар араасаа ундарч гарсаар байна. Хамгийн чухал нь дизель түлш шүү дээ. Хэдэн өдөр сараар байтугай хэдэн цагаар тасалдахад иргэд болоод улс орны амьдралд шууд нөлөө үзүүлдэг.

Бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Иргэд одоо үнийн өсөлтийн дороос өндийж чадахгүй байхад дахин дизель түлшний нийлүүлэлт доголдол үүсэхэд үнийн хөөрөгдлийг дийлэхгүй.

  • Цаашлаад манай улс орлогынхоо гол эх үүсвэр болсон уул уурхайн бүтээгдэхүүнээ ч экспортлох боломж хязгаарлагдахыг үгүйсгэхгүй. Өмнө нь цар тахал, геополитокийн асуудлуудаас үүсэн хүндрэл бэрхшээлүүдийг аль болох хүлээцтэй байдлаар хүлээн авч байсан. Гэтэл нүүрсний хулгайн асуудлаас хойш дургүй маш их хүрч байна‼
  • УИХ-д цаасан дээр буулгасан хэдэн тоо оруулж ирчихээд, төсвийн хэмнэлт нэрээр хүүхдийн мөнгийг хасна, татвар нэмэгдүүлнэ гэдэг. Цалин тэтгэвэр нэмэх боломж байхгүй гэдэг. Гэтэл жирийн иргэдийн төсөөлж ч чадахгүй хэдэн арван их наядаар нь нүүрснээс төртэйгөө нийлж хулгайлсан байгаа юм. Ийм байхад иргэд хэнд итгэх юм бэ⁉ Иргэдийн амин зуулгатай холбоотой дизель түлшний асуудлыг богино хугацаанд шийдэж, нийлүүлэлтийг хэвийн болгох ёстой. Үүний төлөө төрийн байгууллага ажиллах ёстой. Иргэдийн амьдрал туйлдлаа. Өвлийн хүйтэн болчлоо. Амьдрал зогсоход ойрхон байна‼

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn