2022.11.15
С.Ганбаатар тэргүүтэй АН-ын төлөөлөгчид Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнд ажиллалаа
Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүд 11 дүгээр сарын 08-аас 25-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо албан томилолтоор ажиллаж байна.
Өнөөдөр /2022.11.14/ УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Галиндэв, Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Гал-Эрдэнэ, Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Батханд, Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Бат-Од, Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Б.Энхжин нар Вашингтон хотноо Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнд ажиллав.