УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: “Алтай” хотхонд сургуулийн газрын асуудлыг шийдэхэд онцгой анхаарч ажиллах болно
Нийслэл хотын төвд сургууль, цэцэрлэггүй хороод байгаад ихээхэн бухимдалтай байна
Тухайлбал Баянгол дүүргийн 24-р хороонд байрлах "Алтай" хотхон 12,000 орчим оршин суугчтай. Үүнээс сургуулийн насны 2,200 гаруй хүүхэд байгаа боловч хотхон дотроо нэг ч сургуульгүй аж.
Хүүхдүүд нарны гүүр давж сургуульд явахаас эхлээд хэдэн буудал газар алхаж, ойр хавийн 73, 18, 75, 52, 141 зэрэг сургуулиудад суралцдаг байна. Ингэхдээ автомашины хөдөлгөөн ихтэй замуудаар гарч байгаа нь хүүхдүүдэд маш том эрсдэл үүсгэдэг.
Тиймээс УИХ-ын гишүүн Х.Ганхуяг БГД-ээс сонгогдсон гишүүний хувьд сургууль цэцэрлэггүй хороодын асуудлыг шийдэхэд анхааран ажилласаар ирсэн. Энэ хүрээнд 2024 оны улсын төсөвт БГД-ийн 24-р хороонд ЕБС барих төсвийг тусгуулахаар шаардлагатай арга хэмжээг авч байгаа юм.
Газрын асуудлыг шийдүүлэхийн тулд 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн бүсэд сургууль барих газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх ажлыг тусгуулахаар өнөөдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт албан хүсэлтээ илгээлээ.
Тэрээр Нийслэлийн удирдлагууд энэ асуудалд анхаарна гэж итгэж байна. Алтай хотхон нь мөн Улсын цэцэрлэггүй байсан. Хотхон барьсан "Тайгам Алтай" компани цэцэрлэгийн зориулалттай барилга барьсан ч авах эзэнгүй явсаар олон жил болсон юм. Харин 2022 оны улсын төсөвт тус цэцэрлэгийг авах хөрөнгийг тусгуулж чадсанаар хотхоны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн билээ. Одоо сургуулийн газрын асуудлыг шийдэхэд онцгой анхаарч ажиллах болно" гэсэн юм.