2022.10.17
"Алдар" спорт хорооны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Зэвсэгт хүчний "Алдар спорт" хорооны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ оролцлоо.
Энэ үеэр тус спорт хорооны дарга Дархан аварга Г.Өсөхбаяр хорооны тайван цагийн бүтэц, зохион байгуулалт болон түүхэн замналыг танилцуулж үйл ажиллагааны тайланг товч танилцуулав.
Мөн "Алдар" спорт хорооноос 3 санал дэвшүүлжээ. Тодруулбал
- /CISM/ буюу Цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, тоглолтын шагналыг Засгийн газрын нэг удаагийн шагналд хамруулах; / Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцүүлэх/;
- Үндэсний спортын их наадам, хүүхдийн их наадам, МБАТ XV их наадам гэх мэт спортын тэмцээн уралдаанд хүчний байгууллагын спорт хороод бие дааж оролцох боломжгүй болсон /спорт хороодын дарга нарын уулзалт, БТСУХ зохицуулж ажиллах/;
- "Б" заалны их засварыг улсын төсвийг хөрөнгө оруулалтаар хийх ажлыг 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан байгаа дээрх ажилд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.