Туркийн Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарна
2022.10.17

Туркийн Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарна

Экосистемийг хамгаалах, ашиглах тал дээр тэнцвэртэй хандлагыг баримтлан бохирдлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах зорилгоор эрх тэгш, үр өгөөжтэй, харилцан ашигтай байх үндсэн дээр БНТУ-ын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран ажиллана.

БНТУ-ын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Хасан Суверийн хүсэлтээр уулзалт хийв.

Хоёр талаас цаашдаа:

  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Хатуу хог хаягдлын менежмент,
  • Хог хаягдлыг бууруулах,
  • Бохир усны менежмент,
  • Агаарын чанарын менежмент,
  • Байгаль орчны мэдээллийн систем,
  • Чадавхыг бэхжүүлэх,
  • Байгаль орчны нийцлийн сүлжээ,
Биологийн олон янз байдал ба тусгай хамгаалалттай газар нутаг Байгаль хамгаалагч, судлаач, зөвлөх, шинжээч, ТББ-ын гишүүд, төлөөлөгчдийн харилцан айлчлалыг зохион байгуулах санал солилцож "Санамж бичиг" байгуулан хамтран ажиллахаар тохиролцов.