Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булаг нурамтын тохойн 14 нүхэн жорлон буулгав
2022.10.07

Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булаг нурамтын тохойн 14 нүхэн жорлон буулгав

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 11 тоот албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны бодлого зохицуулалтын газрын даргын баталсан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалалтын бүсэд байгаа стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах чиглэлээр ажиллаж, ил задгай нүхэн жорлонг буулгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булаг нурамтын тохойн 14 нүхэн жорлон буулгалаа. /2022.10.05/ 

Цаашид Туул гол дагуух аж ахуйн нэгж, айл өрхүүдийн нүхэн жорлонг буулгах, нүхийг булах ажлыг үргэлжлүүлэх болно. Иргэдийг мөн ундны эх үүсвэр болох Туул голоо хайрлан хамгаалахыг уриалж байна.