2022.10.11
Агаар, орчинд бохирдол үүсгэж буй талаарх мэдээллийг БОАЖЯ-нд мэдээлж болно
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас стандартыг хангуулах шаардлагын дагуу сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийн чанарыг шалгах ажлыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар Улаанбаатар хот дахь Таван толгой түлш компанийн зүүн, баруун үйлдвэр болон Өмнөговь аймгийн ачилтын цэгээс дээж аван шалгаж байна.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч буй утаа нь агаарын бохирдлын 75-78 хувийг эзлэж байгаа бөгөөд түлшний түүхий эд болох мидлингэд агуулагдах химийн бодис, дэгдэмхий бодисын хэмжээ нь агаарт ялгарах угаарын хий, тоосжилт үүсгэх гол эх үүсвэр юм.
БОАЖЯ-наас стандартыг хангуулах, агаар орчны бохирдлыг бууруулахаар холбогдох байгууллагуудад хяналт тавих, зохих шаардлагуудыг үргэлжлүүлэн тавьж ажиллах болно.
Түүнчлэн та бүхэн бохирдол үүсгэж байгаа газруудын мэдээллийг БОАЖЯ-нд байнга ирүүлж болох юм.