Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал боллоо
2022.09.13

Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал боллоо

Шуурхай хуралдаанаар холбогдох хэлтсийн дарга нар өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн ажлын тайлангуудаа танилцуулав.

Түүнчлэн барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор 636 төсөл арга хэмжээнд магадлал хийгээд байгаа юм.

Гэвч магадлал хийгдээгүй, хийгдэх явцдаа байгаа төслүүдийг ч дуусгаж, шуурхайлахыг Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа холбогдох хэлтсийн даргад үүрэг өгөв.

Мөн орон нутгуудад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг биечлэн явж үзэх ажлыг Барилгын хөгжлийн төвийн дарга нарт үүрэг болгожээ.

Ингэхдээ,  аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд орон нутгуудад ажиллах томилолтыг дуусгаж, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд тулгамдаж байгаа асуудлууд болон авч хэрэгжүүлэх саналуудыг танилцуулах чиглэл өгсөн байна.