Хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүд "Барилга-Орон сууц 2022" үзэсгэлэн яармагт цуглалаа
2022.09.09

Хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүд "Барилга-Орон сууц 2022" үзэсгэлэн яармагт цуглалаа

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний  96 жилийн ойн хүрээнд “Барилга-Орон сууц 2022” үзэсгэлэн яармаг "Тогтвортой хөгжилд хамтдаа" уриан дор “Мишээл экспо төв”-д нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Орон сууцны санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд, "Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням, ТОСК-ийн төслийн хэрэгжилт хяналтын хэлтсийн дарга Л.Мандахнаран, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Баярсайхан, “Барилга.мн”-ын ерөнхий захирал Г.Батсүх, барилгын салбарын аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцов.

Үзэсгэлэнд шинэ орон сууц,  амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулж байна.

Энэ үзэсгэлэнгээс компанийн болон аж ахуй нэгжийн хувь зээлд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдтэй танилцахаас гадна амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, шилдэг реакторуудаас зөвлөгөө авах боломж нээлттэй байгаа юм.

Үзэсгэлэн яармаг 2022.09.09-11-ний өдрүүдийг дуустал Мишээл экспо төвд үргэлжилнэ.