Хүүхдийн паркийн төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд дуусгахыг үүрэг болголоо
2022.09.08

Хүүхдийн паркийн төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд дуусгахыг үүрэг болголоо

Нийслэлийн ИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг нийслэл Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн дэмжих зорилгоор “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зөвшөөрөхийг дэмжлээ.

Тэгэхдээ Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд байгаа 10.2 га газрыг холбогдох хуулийн дагуу НЗДТГ-ын нэр дээр шилжүүлэн авч, зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шуурхай зохион байгуулах юм. Тэгэхдээ бүх насны хүмүүст зориулан амралт, зугаалгын цогцолбор, соёл амралтын хүрээлэн, тоглоом, олон нийтийн соёл, спорт, урлагийн үйлчилгээ үзүүлэх, арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлж, төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд багтаан дуусгахыг Нийслэлийн ИТХ-аас үүрэг болголоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn