2022.03.28
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2022 боллоо
Зөвлөгөөнөөр орон сууц, нийтийн аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, хууль эрхзүйн баримт бичиг, салбарын хөрөнгө оруулалт болон ашиглалт, техник, технологийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар хэлэлцлээ.
Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Дэд захирал М.Ибрай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь болон аймаг, нийслэлийн ОСНАА-н байгууллагуудын удирдах ажилтнууд, ҮЭХ, БХТ, ХСУХАТАҮЗЗ, Мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцжээ.