2022.09.01

Улсын хэмжээнд анх удаа Завхан аймгийн бүх сургууль иж бүрэн хөгжмийн кабинеттэй болов

2022 оны хичээлийн шинэ жилийг угтаад УИХ-ын гишүүн миний санаачилгаар Завхан аймгийн боловсролын салбарт сүүлийн 30 жилд анх удаа 1.7 тэрбум төгрөгний тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын ажил улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байна.

Үүнд:

  • 29 ЕБС-д 1015,0 тэрбум төгрөгний санхүүжилтээр иж бүрэн хөгжмийн кабинет байгуулагдаж байна. УИХ-ын гишүүнээр сонгогдоод Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүх ЕБС-ыг хөгжмийн иж бүрэн кабинеттэй болгох зорилтыг тусгуулж байсан. Урлаг, спортоор дамжуулан МОНГОЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО-ыг хэрэгжүүлэх, хүнлэг, өөртөө итгэлтэй, тэвчээртэй зэрэг хүүхдийн сайн зан чанарыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон олон ажлуудыг санаачлан хийж байгаагийн нэг нь ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ-ыг дэмжих хөрөнгө оруулалтын ажил юм.
  • 29 ЕБС-д 250 сая төгрөгний компьютер тоног төхөөрөмж;
  • 14 цэцэрлэгт 147 сая төгрөгний хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж;
  • 19 цэцэрлэгт 308 сая төгрөгний гадна талбай, тохижилтын тоног төхөөрөмж;
  • 44 сая төгрөгний гал тогооны тоног төхөөрөмжийг тус тус хүргэлээ.
  • УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо Завхан аймгийнхаа боловсролын салбарыг дэмжих, хөгжүүлэхэд онцгой анхаарах амлалтынхаа хүрээнд хийж байгаа олон олон ажлын нэг нь боловсролын салбарын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын ажил юм.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Завхан аймгийнхаа 2000 гаруй багш 21000 хүүхэд багачууддаа 2022 оны ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!
ОЮУНЛАГ ЗАВХАНЧУУДЫН үр удам та нар минь Эх орныхоо ирээдүйг түүчээлэгч ЭРДЭМ МЭДЛЭГТЭЙ, САЙН ЗАН ЧАНАРТАЙ, МОНГОЛ ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭН ХҮНДЭЛДЭГ, ЗӨВТ ҮЙЛСТЭЙ, ЭРҮҮЛ САЙХАН иргэд болохыг хүсье! Энэ эрхэм зорилгыг гүйцэлдүүлэхийн төлөө миний бие хичээн ажиллах болно. Сургуулийн удирдлага багш нар маань ч хүүхдүүдээ гар утаснаас холдуулж соёл, урлагаар хөгжүүлэх үйлсдээ шамдан зүтгэж бодит үр дүн гаргахыг уриалж байна!

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn