2022.06.26
Их уул сумын иргэдтэйгээ уулзлаа
Б.Баярсайхан гишүүн УИХ-ын гишүүний ажлын тайлан болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Их-Уул сумын иргэд, сонгогчдынхоо санал, бодлыг сонслоо.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаагаа Их-Уул сумын иргэдийн төлөөлөл илэрхийлээд саналаа нэгтгэн өгөхөөр боллоо. Уулзалтын үеэр Их-Уул сумынхаа ЕБС-д өндөр хүчин чадалтай нөтбүүк, Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байгаа иж бүрэн суурин компьютер хүлээлгэн өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn