2022.06.27
Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төсөл Завхан аймагт хэрэгжиж байна
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завханчуудынхаа итгэлийг хүлээн сонгогдохдоо Төрийн албан хаагчдын ёс зүйг сайжруулж, чадвартай, хүнд сурталгүй, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэхэд анхааран ажиллахаа амласан.
Энэ ажлын хүрээнд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүнээр ажиллаж, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” хуулийн төслийг өргөн бариад байна. Мөн Төрийн Албаны Зөвлөл хүсэлтийг минь хүлээх авч НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжүүлэх 3 аймгийн нэгээр Завхан аймгийг маань сонгон шаталсан сургалтуудаа эхэлж байна.
Сургалтаар:
- Стратегийн баримжаатай Хүний нөөцийн удирдлага;
- Төрийн албан хаагчийн ёс зүй, Үнэт зүйлд суурилсан Төрийн албаны шинэчлэл сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn