УИХ энэ долоо хоногт багтаан төсөв батлахаар шаргуу ажиллаж байна
УИХ энэ долоо хоногт багтаан ирэх оны төсвийг хэлэлцэхээр шахуу ажиллаж байна.
Өчигдөр хувиарын дагуу намын бүлгүүд хуралдасан бол өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж "Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн" хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэх юм. Мөн өнөөдөр үдээс өмнө Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл” анхны хэлэлцүүлэг хийх хувиартай байна.
Харин маргааш УИХ-ын нэгдсэн хуралдаан болж “Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай, Нийгмийн тухай хуулийн төслүүд” хоёр дахь хэлэлцүүлгийг хийх ажээ. Мөн баасан гаригт үргэлжлэн төсвийн байнгын хороо, нэгдсэн чуулга хуралдаж, төсвийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж хуулийг батлах бололтой.