БОХХАА-н байнгын хороо төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2009.11.12

БОХХАА-н байнгын хороо төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо үдээс хойш хуралдаж Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын санг
ийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны төсвийн зардлын багцыг 25722.0 сая төгрөгөөр төлөвлөж байгаа нь 2008 оны зардлын гүйцэтгэлээс 167.1 сая төгрөгөөр бага, 2009 оны тодотгогдсон төсвөөс 17. 9 хувиар өсч 3907.6 сая төгрөгөөр нэмэгдэхээр байгаа аж.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны төсвийн зардлын багцыг 104183.0 сая төгрөгөөр төсөвлөж байгаа нь 2008 оны зардлын гүйцэтгэлээс 54.7 хувиар өсч, 36845.8 сая төгрөгөөр, 2009 оны тодотгосон төсвөөс 18.8 хувиар өсч 16512.9 сая төгрөгөөр тус тус нэмэгдэхээр төлөвлөжээ.

Гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг байнгын хорооны дарга нэг бүрчлэн танилцуулж санал хураалт явуулахад гаргасан саналуудыг гишүүдийн олонхи дэмжиж чуулганы хуралдаанд оруулахаар тогтлоо.

Мөн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Лүймэдийн Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар, Түнжингийн Бадамжунайг Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар тус тус томилуулахаар танилцуулга хийж Л.Гансүх, Т.Бадамжунай нарыг сайдаар томилохыг байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжлээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.