Ж.Сандагсүрэн: Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх автозамын трасст орсон талбаруудын нөхөн төлбөрийн санхүүжилтийг шийднэ
2022.08.23

Ж.Сандагсүрэн: Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх автозамын трасст орсон талбаруудын нөхөн төлбөрийн санхүүжилтийг шийднэ

Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид танилцлаа.

Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил хийгдэж байгаа юм.

Тус замыг гурван метр өргөнтэй, дөрвөн эгнээ, хоёр талдаа гэрэлтүүлэгтэй, 1.5 метр өргөнтэй явган замтай байхаар зураг төслийг баталсан. Замын трассын дагуу нөхөн олговор олгон чөлөөлөх шаардлагатай 18 нэгж талбар бий. 13 нэгж талбарын газрыг чөлөөлсөн бөгөөд үлдсэн хэсэгт нь нөхөн төлбөрийн асуудал үүссэн гэдгийг Нийслэлийн газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга хэлэв.

Нийслэийн Засаг даргын 1-дүгээр орлогч энэ үер уг хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг хэллээ. Гүйцэтгэгчээр шалгарсан “Хөвчийн зам” ХХК тус замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг график төлөвлөгөөний дагуу хийж, есдүгээр сарын 30-ны дотор хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.