“Тогтвортой хөгжлийн зорилго-шинэ сэргэлтийн бодлого” форум Дархан-Уул аймагт болж байна
"Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулья -2022" аяны дөрөв дэх арга хэмжээг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагаа "Тогтвортой хөгжлийн зорилго-Шинэ сэргэлтийн бодлого" сэдвийн хүрээнд болж байгаа юм. Энэ нь шинэ сэргэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэхэд оршино.
Форумын үеэр Дархан-Уул аймаг, Шинжлэх ухааны академтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Форумыг БШУЯ-ны санаачилга, ЭЗХЯ, Соёлын яам Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хүрээлэн, мэдээлэл технологи, гарааны компани зэрэг 40 гаруй байгууллагын төлөөлөл үйл ажиллагаагаа орон нутагт нутагшуулах, харилцан мэдээлэл солилцохоор оролцож байгаа юм.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.20
2024.12.20
2024.08.27
2024.05.27
2024.05.27