Дархан-Шарын голын хатуу хучилттай замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Дархан- Уул аймагт 2022 оны улсын төсвөөр хийж буй замын ажил, бүтээн байгуулалтууд урагштай явж байна.
Тухайлбал, Дархан-Шарын голын хатуу хучилттай замын ажил өнөөдрийн байдлаар 75% гүйцэтгэлтэй, энэ ондоо ашиглалтад өгөхөөр шуурхай ажиллаж байгаа юм.
Замын ажлыг “Анандын зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 оны оны 10-р сард ажлаа эхлүүлжээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: "Тус компани өнгөрөгч онд ажлаа эхлүүлсэн гэхэд хурдацтай, гүйцэтгэл сайтай байгаад талархах нь зүйтэй" гэв.
Дархан-Шарын голын хатуу хучилттай автозамыг улсын төсвийн 20.3 тэрбум төгрөгөөр хийж байгаа юм.
Холбоотой мэдээ
2024.12.05
2024.08.28
2024.06.20