Дорноговь аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо
2022.07.28

Дорноговь аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо

Дорноговь аймгийн 90,91 жилийн ойг тохиолдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2022.07.28/ хуралдлаа.

Хуралдааныг аймгийн ИТХ -ын дарга Б.Ганзориг удирдаж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн хамт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Хуралдаанаар Дорноговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн 90-н жилийн  түүхэн танилцуулга, илтгэлийг аймгийн Засаг дарга О.Батжаргал тавьж, танилцуулгатай холбоотой санал хүсэлтийг авч, тогтоол баталлаа.

Мөн, Аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр дорноговь аймгийн Мандах сумын харьяат, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаярыг шагнуулахаар аймгийн Засаг дарга О.Батжаргал санал оруулж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар нутгийн удирдлагын байгууллагад хүчин зүтгэсэн нэр бүхий хүмүүст төрийн дээд  шагнал гардуулж, олон жил үр бүтээлтэй ажилласан аймгийн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ.