Загастайн даваа ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ЗГХЭГ-ын дарга У.Бямбасүрэн, ХНХЯамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Сюежүн, БНХАУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны хэлтсийн 1-р нарийн бичгийн дарга Сүнь Вэй нар Завхан аймагт ажиллаж Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалттай танилцаж байнгын үйл ажиллагааг нээх ёслолд оролцлоо.
Тус зам ашиглалтад орсноор 21 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дууслаа. Хад асга ихтэй, уулын хамгийн хүнд зам бол Загастайн даваа. Энэ давааны хатуу хучилтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2019 оны 7-р сард эхлүүлж өнгөрсөн оны 10 дугаар сард хучилтыг бүрэн дуусгасан юм. Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “СССС” ХХК, туслан гүйцэтгэгчээр үндэсний “Түм арвижих”, “Арж роуд” компаниуд ажиллалаа.
Мөн энэ өдөр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Завхан сургуулийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна Завхан аймгийн залуучуудын төлөөлөл, ард иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэж буй онцлох ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өгч ажиллалаа.
Холбоотой мэдээ
2024.11.13
2024.11.13
2024.11.13
2024.06.25
2024.06.20
2024.05.30
2024.06.20
2024.05.30
2024.05.21