Лабораторийн шинэ тоног төхөөрөмжтэй болов
Дэлхийн банк, манай Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа томуугийн эсрэг төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрынхан лабораторийн гурван шинэ тоног төхөөрөмж оруулж ирлээ. Үүнээс нэгийг нь ХӨСҮТ-д, хоёрыг нь хүн ам олноор суурьшдаг Дархан-Уул, Орхон аймагт олгохоор мэргэжилтнээ бэлтгэж эхэлжээ. "Улсын хэмжээнд ганц байсан томуугийн вирус илруүлэгч багаж гурваар нэмэгдсэнээр гахайн ханиад газар авсан энэ үед ачаалал багасч, иргэддээ шуурхай үйлчлэх боломж нээгдлээ" хэмээн Эруүл мэндийн сайд онцолж байв. Харин дээрх тоног төхөөрөмжүүдэд А хүрээний Н1N1 вирус илрүүлэх оношлуур хэрэгтэй бөгөөд үүнийг гаднаас захиалсан гэнэ.