Монгол улсад H1N1 вирүсийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ
Төмөр замын газарт зааварлагч машинист ажилтай 41 настай эрэгтэй энэ сарын 19-нд уушигны хурц хатгаа хэмээх оноштойгоор Төмөр замын нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна
Гэвч тэрбээр тун удалгүй буюу хоёр хоногийн дараагаар өвчин нь хүндэрсний улмаас нас барсан харамсалтай явдал гарчээ. Түүнд задлан шинжилгээ хийхэд А хүрээний H1N1 вирүсийн халдвар авсан байсан нь тогтоогдсон байна. Ингэснээр Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарч байгаа юм.
Энэ талаар дөнгөж сая Эрүүл мэндийн яам албан ёсоор мэдээллээ. Мэдээллийг эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, төрийн нарийн бичгийн дарга н.Хүрэлбаатар, Төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Эрдэнэцэцэг нар хийлээ.