МУЗН томуугаас сэргийлэхэд 85 сая төгрөг зарцуулна
А хүрээний Н1N1 вирусын гаралтай томуугийн тартахлын анхны тохиолдол дөрөвдүгээр сарын 26-нд буртгэгдсэнээс хойш дэлхий нийтэд эрчимтэй тархаж байна. ДЭМБ-аас ч томуугийн цар тахалтай хамтын хүчээр тэмцэхгүй бол зогсоох боломжгүйг зарласан. Үүнтэй холбоотой НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, ОУ-ын "Улаан загалмайн" хороо зэрэг байгууллагууд хамтарсан төлөвлөгөө гаргажээ.
Төлөвлөгөөний дагуу улс орнуудын Улаан загалмайн үндэсний нийгэмлэгүүд ДЭМБ-ын зөвлөмжөөр орон нутгийн төвшинд томуугийн цартахпаас сэргийлэх зөвлөмжийг хун амд хүргэж байгаа аж. МУЗН өөрийн үндсэн үйл ажиллагаа, гамшиг болон яаралтай үеийн төлөвлөгөөнийхөө хурээнд томуугийн А хүрээний Н1N1 вирусын халдвараас сэргийлэхэд чиглэсэн 85 сая төгрөгийн төсөв бүхий төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ