Албан байгууллага, аж ахуйн нэгж, үзвэр үйлчилгээний байгууллагуудын анхааралд
Томуугийн А хүрээний /Н1N1/шинэ вирусийн халдвар хүнээс хүнд дамжин дэлхий нийтээр цар тахал байдлаар тархсаар байна
Иймд уг халдвараас сэргийлэхэд аж ахуйн нэгж, үзвэр үйлчилгээний байгууллагуудад дараахь зөвлөмжийг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.
• Халдвар агаар дуслаар дамжихаас сэргийлж, хүмүүсийг нэг дор олноор цуглуулахаас аль болох зайлсхийж, онцын шаардлагагүй үед олон нийтийн газруудаар сэлгүүцэхгүй байхыг нийт ажилчиддаа анхааруулах.
• Байгууллагынхаа гадаад орчин, ажлын өрөө, танхим болон үзвэр үйлчилгээний зааланд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг өдөрт 3-аас доошгүй удаа хийж, хяналтыг эрс сайжруулан, цэвэрлэгээний материал, халдваргүйжүүлэх бодисын хангалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
• Ажлын байран дахь хатуу, зөөлөн эд зүйлс, тоног төхөөрөмжийг өдөр бүр угааж цэвэрлэн, 1% хлорамины уусмал болон бусад ахуйн зориулалтын халдваргүйжүүлэх бодисоор заавал ариутгах
• Үзвэр үйлчилгээний байгууллагууд нь үзвэр хоорондын цагийг уртасгаж, үзвэр, үйлчилгээ бүрийн дараа агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг заавал хийж дараагийн үйлчилгээг эхлүүлэх
• Өвчлөлөөс сэргийлэхэд биеийн дархлаа сайн байх нь чухал учир албан байгууллага аж ахуйн нэгжүүд ажилтан албан хаагчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, витаминжуулах, ажлын байран дахь дасгал, хөдөлгөөнийг тогтмол хийлгэх, ажил амралтыг нь зохицуулах.
• Томуугийн цар тахлаас сэргийлэх сургалтыг зохион байгуулж, гар угаах нөхцөл боломжийг бүрдүүлэхээс гадна хувийн хамгаалах хэрэгслийг бэлтгэн хангах, зөв хэрэглүүлж сургах /маск, ажлын хувцас, нойтон сальфетка гэх, мэт/
• Хүнсний бүтээгдэхүүнийг ил, задгай худалдаалах явдлыг зогсоох, баталгаагүй газраас хүнсний бараа авч, нийтийн хэрэгцээнд хэрэглэхгүй байх
• Хог хаягдлаа ил задгай хаяхгүй, хогийн цэгт тодорхой хугацаанд халдваргүйжүүлэлт хийж байх
• Бие засах газрын халдваргүйжүүлэлтийг 3%-ийн хлорамин буюу хлорын шохойн сүүн уусмалаар хийж хэвших.
• Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх
Энэ талаар нэмэлт тодруулах зүйл байвал Нийслэлийн эрүүл мэндийн газрын веб хуудас /www.ub.ehoc.mn -ээр орж лавлана уу.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР