H1N1 вирусын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх бэ?
2009.10.13

H1N1 вирусын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх бэ?

Биднээс хол мэтээр төсөөлж  байсан дэлхий нийтийг цочроогоод байгаа гахайн томуун N1H1 вирусийн халдвараар манай улсад 6 хүн өвчлөөд байгаа тухай аймшигт мэдээ өнөөдөр "чих дэлэслээ". Хэдийгээр 6 хүн гэж байгаа ч, тэр 6 хүний цаанаа нь хэдэн зуу, мянган хүн халдвар авсан байж болох. Иргэн та өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, ойр дотны хүмүүсээ гахайн томууны вирусээс дараах байдлаар урьдчилан сэргийлэхийг Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлж байна.

  • Ханиалгаж, халуурсан шинжтэй байгаа болон өвчилсөн хүмүүстэй ойр байхаас зайлсхийх
  • Гараа тогтмол савантай бүлээн усаар угааж байх
  • Нойроо сайн зохицуулж, тэжээллэг хоол хүнс хэрэглэн, хөдөлгөөний идэвхитэй байх
  • Өвчилсөн хүн асарч байгаа тохиолдолд хэрхэх вэ?
  • Өвчилсөн хүнийг бусдаас дор хаяж 1 метрээс дотогшгүй зайнд тусгаарлах
  • Өвчтэй хүнийг асарч буй тохиолдолд ам хамраа таглаж, амны хаалт зүүх
  • Өвчтэй хүнд хүрэлцсэн тохиолдол бүрийнхээ дараа дариу гараа савантай бүлээн усаар сайтар угаах
  • Өвчтэй хүн байгаа өрөө тасалгааны агаарын солилцоог сайжруулах, хаалга цонхоор цэвэр агаар оруулж байх.
  • Гэр ахуйн өргөн хэрэглээний ариутгагч бодис хэрэглэж орчныг цэвэр байлгах.
  • Өөрөө өвчилсөн тохиолдолд хэрхэх вэ?
  • Хэрэв та халуурах болон хаиалгаж, хоолой өвдөх зэрэг зовиуртай байгаа бол:
  • Ажил, сургуульдаа явалгүй гэртээ байж, олны хөл хөдөлгөөн ихтэй газраар явахгүй байх
  • Шингэн юм их хэмжээгээр ууж, амрах
  • Ханиалгаж, найтаах тохиолдол бүрийд нэг удаагийн хэрэглээний амны алчуураар ам хамраа таглаж, хэрэглэсэн алчуураа даруй зохих ёсоор хаяж устгаж байх
  • Ханиалгаж, найтаасны дараа гараа савантай бүлээн усаар сайтар угааж байх
  • Гэр бүлийн хүмүүс болон найз нөхөддөө өвчилсөн тухайгаа мэдэгдэж, бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарлах
  • Хэрэв танд халдвар авсан шинж тэмдэг илрэх юмуу эмнэлгийн тусламж хэрэгтэй гэж үзвэл дараах арга хэмжээг авна уу:
  • ХӨСҮТ-ийн 100 эсвэл 454921 дугаарын утсанд залгаж зөвлөмж авах
  • Утсаар холбоо барих боломжгүй болон аргагүй тохиолдолд эмнэлгийн байгууллага луу явахдаа ам, хамраа бүрэн тагласан амны хаалт хэрэглэх ёстойг анхаарна уу.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.