97-р сургуулийн түр хаалаа
2009.10.15

97-р сургуулийн түр хаалаа

Баянзүрх дүүрэгт байрлах арван жилийн 97 дугаар сургуулийн хичээлийг долоо хоногоор хаахаар шийдвэрлэлээ. Тус сургуулийн 7а, 8а ангийн хоёр сурагч гахайн томууны А хүрээний вирусээр халдварласнийг тогтоосон бөгөөд мөн нэг хүүхдэд өвчний сэжиг илэрсэн тул түүнийг тусгаарлаад байна. Нэг сургуулиас гурван тохиолдол зэрэг илэрсэн тул өчигдрийг Засгийн газрын хуралдаанаас ийн арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Энэ хугацаанд хүүхдүүдийг гадуур сэлгүүцэхгүй байх, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглүүлэн, аарц, жимс, аньсаны шүүс буцалгаж өгч байхыг эцэг эхчүүдэд анхаарууллаа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.