213 компьютер тоглоомын газрыг хаалаа
2009.10.23

213 компьютер тоглоомын газрыг хаалаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас А хүрээний H1N1 вирус ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хөл хөдөлгөөн ихтэй үйлчилгээ, худалдааны төв, сургууль цэцэрлэгийн байгуулага, тоглоомын газруудыг шалгасан байна. Шалгалтаар компьютер тоглоомын 213 газрыг хаасан байна. РС тоглоомын газар, ТҮЦ-үүд ариутгал, халдваргүйтгэл хийгээгүй байсан байна.
Мөн цэвэрлэгээ муу байсан 14 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, гарсан зөрчлийг үндэслэн 11 байгууллагад торгууль ногдуулсан аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.