Манай улсад боловсруулагдаж буй эмүүдийг БНСУ-ын эмийн лабораторид шинжилнэ
УИХ-ын гишүүн Н.Учрал 21 гишүүний хамтаар “Хүний эмийн асуудлаар хянан шалгах түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан батлуулсан билээ.
Тэрээр Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа болон импортоор орж ирж буй эмийн чанарыг шалгаж сайжруулах чиглэлээр УИХ-ын гишүүн Э.Батшугарын хамт БНСУ-ын ассамблейн гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Ким Мин Сеок-тай уулзаж хамтран ажиллах хүсэлт тавилаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Тогтоолын төсөл хэрэгжиж эхлэх цаг үеэс хянан шалгагчаа томилж түүврийн аргаар манай улсад борлуулагдаж байгаа эмүүдийг БНСУ-ын олон улсад зөвшөөрөгдсөн эмийн лабораторид хөндлөнгийн шинжилгээ хийлгэж шаардлагатай арга хэмжээг авах болно.
Тус түр хороог байгуулахыг хэлэлцэж эхэлсэн цагаас хойш 500 тэрбум төгрөг эргэлдэж буй эмийн зах зээлд хяналт тавих цаг ирсэнийг иргэдийн санал хүсэлтээс тод харлаа. Эрх ашгийн зөрчлөөс ангид бодлого барьж ажиллах миний санаачлагыг ард түмэн маань дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Нэг сорьцтой, нэг ижил нэртэй мөртлөө үйлчлэл, чанар нь үлэмж их байгааг тогтоох нь нэн чухал болохоос зах зээлд байгаа эм бүр нь чанаргүй гэж хэлэхэд эрт юм.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.22
2024.11.07
2024.10.29
2024.10.26