2022.05.24

Ж.Батжаргал: Хүнсний салбарт оруулсан хөрөнгийн зориулалт, үр өгөөж ямар байна вэ?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022,05,24/-ны өдрийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын төслийг хэлэлцлээ.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал анхаарал татсан гол асуудал. Аль ч цаг үед үүнийг ярьж байсан. Гадны зээл, тусламж, том төслүүдийг тодорхой чиглэлд хэрэгжүүлж байна. Үүний гол үр дүн, сайн туршлага, өгөөжийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх талаар ямар арга хэмжээ авдаг вэ? Аудитын дүгнэлтээр гарч ирдэг үү? Жишээ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт түүнээс гарсан үр дүнг үндэсний хэмжээнд хэр чиглүүлж ажилласан юм бэ? Чиглүүлсэн хөрөнгийн зориулалт ямар байна. Мөн чиглүүлсэн хөрөнгийн тогтвортой байх байдал хэр байдаг вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.