ЗДТГ-т нэвтрүүлж буй чанарын менежментийн тогтолцооны нэгдүгээр шатны аудит боллоо
2022.05.19

ЗДТГ-т нэвтрүүлж буй чанарын менежментийн тогтолцооны нэгдүгээр шатны аудит боллоо

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ нь Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж байгаа бөгөөд өнөөдөр нэгдүгээр шатны аудит ажлын байран дээр боллоо. Анхдагч баталгаажуулалтын нэг дэх шатны аудитын нээлтийн хуралд Сонгинхайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж, зөвлөх багш Б.Цацрал болон Удирдлагын баг, Чанарын баг, Бүтээмжийн баг, Аудитын багийнхан оролцлоо.

Чанарыг тогтолцооны удирдлага MNS ISO 9001:2015, MNS ISO 9001:2015 стандартыг ЗДТГ-ын үйл ажиллагаанд албан ёсоор нэвтрүүлснээр дүүргийн тогтвортой хөгжил, бие даасан байдлыг бэхжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, албан хаагчдын дунд эргэх холбоо илүү сайжрах, нийтийн эрх ашиг сонирхолд нийцсэн чанартай төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа талаараа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэлэв.

Мөн “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгжийн хамт чанарын багийн гишүүдэд дотоод аудитын гэрчилгээг гардуулан өглөө. Аудитын багийнхан Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд хэрэгжиж буй чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартад нийцэж буй эсэхэд хяналт хийж дүгнэлт гарган, хоёр дахь шатны аудитын шалгалтын товыг тогтлоо. Хоёр дахь шатны аудитын шалгалтад тэнцсэнээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг хэрэгжүүлсэн анхны дүүрэг болох юм.