Хог хаягдал ангилан ялгах зориулалтын автомашинтай боллоо
Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн 2, 3 дугаар хороонд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл 2019 оноос хэрэгжиж эхэлсэн.
Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн 2, 3 дугаар хороонд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагаас айл, өрхийн ангилсан хог хаягдлыг тээвэрлэх зориулалттай Солонгос улсын ХЬЮНДАЙ маркийн 2 автомашиныг “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-дад гардуулан өглөө.Тус төслийн хүрээнд дүүргийн иргэд, оршин суугчдад Хог хаягдлын тухай хууль, холбогдох дүрэм журмыг танилцуулах, хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөллийг таниулах, ХОГ ХАЯГДЛЫН АНГИЛАН ЯЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ үе шаттай зохион байгуулж байна.