УИХ-ын гишүүн Н.Учрал Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн сувилагчдыг Төрийн ордонд хүлээж авч баяр хүргэлээ
2022.05.13

УИХ-ын гишүүн Н.Учрал Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн сувилагчдыг Төрийн ордонд хүлээж авч баяр хүргэлээ

Тэрээр,

өнөөдөр энх тунх ажлаа хийх бололцоог маань олгосон Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн сувилагчдыг Төрийн ордонд хүлээж авч баяр хүргэлээ. Та нартаа баярлаж талархаж явдаг шүү.
Сувилахуй бол бүхэл бүтэн шинжлэх ухаан. Зүгээр нэг тариа тарьдаг ажил бол сувилагчийн ажил биш. Өвчтөнийг өргөж хөл дээр нь босгох сэтгэл зүйчид нь, дэмжигчид нь сувилагчид юм шүү дээ. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цуцалтгүй зүтгэж мятаршгүй ажиллаж байгаа сувилагчдаа Монгол төр дэмжиж нийгмийн баталгаа, цалин хөлсөнд нь анхаарах цаг ирсэн. Тиймээс ч УИХ Ж.Чинбүрэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.

хэмээн илэрхийлсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn