Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын төлөөлөгчид ХБНГУ-д ажиллаж байна
2022.05.12

Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын төлөөлөгчид ХБНГУ-д ажиллаж байна

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн нарын Монгол Ардын Намын төлөөлөгчид Германы Социал Демократ Намын урилгаар тавдугаар сарын 09-нөөс тавдугаар сарын 14-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Германы Социал Демократ Нам, Германы Бундестагийн төлөөлөгчид болон Фридрих-Эбертийн сангийн удирдлагуудтай албан уулзалтууд хийнэ.


Монгол Ардын Нам, Германы Социал Демократ намтай байнгын харилцаа холбоотой хамтран ажиллаж ирсэн бөгөөд улс төрийн үзэл баримтлалын хувьд адил, зүүн төвийн, социал демократ үзэл баримтлал бүхий улс төрийн хүчнүүд юм.


Социал демократ үзэл баримтлал нь нийгэмд байгаа асуудлыг шийдэж, хөгжих бодлогыг тодорхойлдог бүх нийтэд ээлтэй үзэл баримтлал. Өөрөөр хэлбэл Социал демократчууд нийгмийн байгаа байдлыг хадгалах гэхээсээ илүүтэй нийгмийг өөрчлөх, ахиж дэвших гэсэн үзэл санаан дээр тогтдог. Германы Социал Демократ Нам 2021 оны есдүгээр сард ХБНГУ-ын Бундестагийн ээлжит сонгуулиар ялалт байгуулж, 2021 оны арваннэгдүгээр сард Ногоон нам, Чөлөөт ардчилсан намтай шинэ засгийн газрын эвсэл байгуулан ажиллаж байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn