Монгол Улсын жуулчид болон авиа компаниудыг хүлээн авах бэлтгэл ажлыг БНСУ эхлүүллээ
2022.05.06

Монгол Улсын жуулчид болон авиа компаниудыг хүлээн авах бэлтгэл ажлыг БНСУ эхлүүллээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Ян Ян Олон Улсын нисэх буудалд ажиллалаа. БНСУ-ын талаас Монгол Улсын жуулчид болон авиа компаниудыг хүлээн авах бэлтгэл ажлыг эхлүүлж байна.

Дэлхийн олон улс орон Ковид-19 цар тахлын эдийн засгийн уналтыг даван гарах төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. БНСУ болон Монгол Улс Эдийн засгийн түншлэл өргөжүүлэх, харилцан эдийн засгаа дэмжих бодлогын хүрээнд жуулчдаа визгүй зорчуулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Монгол Улс нь Монгол Улсын Засгийн газар хурлаас БНСУ-ын жуулчдыг 2022.06.01-ны өдрөөс 90 хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг гарган зарласан билээ. Тэгвэл 2 цагийн дараа БНСУ-аас Монгол Улсын жуулчдад 15 хоногийн визгүй зорчих эрх үүсгэж байгаа болон Ян Ян Олон улсын нисэх буудлаар хүлээн авахаа зарласан мэдээ цацагдсан.

Өнөөдөр 양양국제공항 - Yangyang International Airport -YNY Олон улсын нисэх буудал дээр БНСУ-ын холбогдох албан тушаалтнуудтай уулзсан юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn