Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Анна Обрушанскитай уулзлаа
2022.04.19

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Анна Обрушанскитай уулзлаа

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскитай УИХ-ын гишүүн Ч.Ундрам уулзлаа.

Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Унгар улсын техник, технологи, инноваци, хөрөнгө оруулалтад тулгуурлан Монгол улсын хөдөө, аж, ахуй, газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг Элчин сайд онцолж, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн тус улсын Элчин сайдын яамнаас ковид-19 халдварт цар тахлын хүнд үед найрсаг хамтын ажиллагаатай гэдгээ илэрхийлж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЭМТ-д амьсгалын аппарат бэлэглэсэн явдалд УИХ-ын гишүүн Ч.Ундрам нутгийн ард иргэдийнхээ өмнөөс дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.