Шүүгч нарыг томилож, чөлөөлөв
2008.01.01

Шүүгч нарыг томилож, чөлөөлөв

Тогообаярын Бямбажавыг Дундговь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Арвинбуянгийн Энхбаатарыг Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Хишгээгийн Байгалмааг Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн, Цанжаагийн Үйтүмэнг Дорноговь аймгийн шүүхийн шүүгчийн, Лхүндэвийн Наранбаярыг Дорнод аймгийн шүүхийн шүүгчийн, Бадамдоржийн Ариунбаярыг Завхан аймгийн шүүхийн шүүгчийн, Цэрэндоржийн Батмөнхийг Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах, өөрийн нь хүсэлтээр Лхамүсрэнгийн Ганчимэгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газар судлан танилцаж байна.

Шүүгч нарыг томилох чөлөөлөх ажиллагааг олон нийтэд ил байлгах зорилгоор энэ мэдээг нийтийн хүртээл болгов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.